BUILDMART LLC
BUILDMART LLC

Latest News

Төслийн менежментийн гурвалжин

Төслийн менежментийн гурвалжин

Барилгын салбарт ажиллаж байгаа төслийн менежерүүдийн гол зорилгуудын нэг нь чанар, цаг хугацаа ба мөнгөтэй холбоотой асуудлуудыг анхааралтайгаар тэнцвэржүүлэх явдал байдаг. Төсөл амжилттай байхын тулд төслийн менежер ажил бүрийг төлөвлөх, гүйцэтгэх үе шатандаа дээрх 3 нөөцийн боломжийг харгалзан үзэх шаардлагатай.
Цаг хугацаа, зардал ба чанар нь аливаа төслийн амжилтанд нөлөөлнө. Доорхи 3 асуудлыг нарийн зохион байгуулалттайгаар уяалдуулан, амжилттай ажиллах боломжтой. Төслийн менежментийн гурвалжин гэж юу болох, яагаад бид анхаарах шаардлагатай вэ ?

Гурван тулгуур бүрдсэн хэдий ч, төслийн менежерүүд ямар ч үед энэхүү гурвалжингийн хувьд өндөр зэрэг болох тогтвортой, тэнцвэртэй байдлыг эрэлхийлж байдаг. Ихэнх тохиолдолд цаг хугацаа, санхүүгийн бэрхшээлээс болж харилцагчид болон удирдлагууд ажил эхлэхээс өмнө урьдчилан хугацаа заах, төсвийг удирдах боломжгүй байдаг. Ингэснээр уян хатан чанар бага бөгөөд төсөл дуусахад цаг хугацаа болон хөрөнгө оруулалтыг хангалтгүй хуваарилж, ажлын чанаргүй байдал, нэмэлт ачааллыг бий болгосон байдаг.

Сүүлийн 20 жилийн туршид хувийн компьютер болон бусад серверүүд нь барилгын компаниудын нягтлан бодох бүртгэл болон зураг төслийн үйл ажиллагааг оновчтой болгоход тусласан боловч эцсийн эцэст технологи нь төрөл бүрийн албадууд, хоорондын хуваагдмал байдал хамтын ажиллагааны асуудлуудыг бий болгосон.
Төрөл бүрийн програм хангамжийн нэг үйлдэл нь ихэвчлэн тэр архивтайгаа холбоогүй байдаг бөгөөд энэ нь мэдээллийн эмх замбараагүй байдал, цаг хугацаа шаардсан гэх ач холбогдол бүхий хохирлуудыг бий болгож байдаг.

Харамсалтай нь, хүн төрөлхтөн оноогдсон цаг хугацааг ухраах боломжгүй хэвээр байна.

Барилгын компаниудын хувьд тэдний цагийг ухрааж илүү үр дүнтэйгээр удирдах боломжгүй гэвч тухайн төсөлд боломжийг бүрэн ашиглаад ч цагаа зарцуулах нь хангалтгүй байдаг. Төслийн менежментийн гурвалжингийн уялдаа холбоог тогтвортой авч явахын тулд ажилчдын бүтээмжинд маш сайн анхаарах, анхнаасаа ажиллах хүч багийг маш зөв бүрдүүлэх нь чухал байдаг. Ингэснээр зөв  чадварлаг хүмүүстэй амжилттай ажиллах боломж бүрддэг.

Төслийн менежментийн гурвалжингийн талуудын уялдаа холбоог хэр төвшинд амжилттай зохион байгуулах нь компаниудын хувьд удаан хугацааны туршид тогтвортой үйл ажиллагаагаа явуулах үндэс болно. Мөн удирдлагын ур чадвар төслийн амжилтанд шууд нөлөөлдөг гэдгийг бүү мартаарай.

In News

Leave A Reply

X