BUILDMART LLC
BUILDMART LLC

Latest News

Төслийн эрсдлийн удирдлага

Төслийн эрсдлийн удирдлага

Аливаа бизнес өрсөлдөгчөөсөө илүү үнэ цэнэ бий болгохын тулд оршдог. Энэ нь хэрэглэгчдэд ч хамаарна, компанийн эзэн хувьцаа эзэмшигчдэд ч хамаарна. Харин үнэ цэнийг нэмэгдүүлэхийн тулд ямар хэмжээний эрсдлийг буюу тодорхойгүй байдлыг хүлээн зөвшөөрөх вэ гэдэг асуудал гардаг….. Энэ нь хэрэглэгчдэд ч хамаарна, компанийн эзэн хувьцаа эзэмшигчдэд ч хамаарна. Харин үнэ цэнийг нэмэгдүүлэхийн тулд ямар хэмжээний эрсдлийг буюу тодорхойгүй байдлыг хүлээн зөвшөөрөх вэ гэдэг асуудал гардаг. Төслийн явцад учирч болох, учирсан тохиолдолд төслийн зорилго, үйл ажиллагаанд эергээр эсхүл сөргөөр нөлөөлөх тодорхойгүй нөхцөл, үйл явдлыг эрсдэл гэж ойлгоно. Эергээр нөлөөлөхийг боломж, сөргөөр нөлөөлөхийг эрсдэл гэж хүмүүс нэрлэдэг бөгөөд тодорхойгүй байдалд эрсдэл, боломж хоёулаа зэрэг оршино.

Эрсдлийн удирдлага нь тодорхойгүй байдлыг хэрхэн давах, түүнд ямар хариу үйлдэл үзүүлэх улмаар бизнесийн үнэ цэнийг хэрхэн нэмэгдүүлэх вэ гэдэгт чиглэнэ.

Учирч болох эрсдлийг ойлгон таних, шалтгаан үр дагаврыг тооцох, бууруулах системтэй хүчин чармайлтыг эрсдлийн удирдлага гэнэ. Арга нь хэдий чинээ системтэй байна төдий чинээ эрсдлийг хянах, бууруулах магадлал өндөр болно.

Бизнесийн эрсдэл нь зөв сонголт хийж чадсан эсэхээр тодорхойлогддог бол төслийн эрсдэл нь төслийн зорилгыг хэрэгжүүлж чадсан эсэхээр тодорхойлогдоно. Төсөл өөрөө дахин давтагдахгүй онцлог шинжийг агуулах тул эрсдлийг ойлгох, түүнийг хүлээн авах сэтгэл зүйн бэлтгэл, соёлыг төслийн удирдагч, төслийн оролцогчдоос шаардана. Эрсдлийн удирдлага нь байнгын тасралтгүй процесс бөгөөд мэдлэгийн бусад салбарууд хугацаа, өртөг чанар, гэрээний удирдлага тэдгээрийг төлөвлөх процесстой салшгүй холбоотой юм.

In News

Leave A Reply

X