BUILDMART LLC
BUILDMART LLC

Latest News

Тодруулга авах хүсэлтийн тухай RFI

Тодруулга авах хүсэлтийн тухай RFI

Барилгын ажлын явцад зурагт заагдаагүй ажил гарах, барилгын талбайн нөхцөл зааснаас өөр байх, зураг ойлгомжгүй асуудал гарах зэргээр нэмж тодруулах, зөвшөөрөл авах, шийдвэр авах шаардлага байнга гардаг. Ийм тохиолдолд хэрхэх вэ гэдгийг шийдвэрлэдэг стандарт арга байдаг.

Барилгын ажлын явцад зурагт заагдаагүй ажил гарах, барилгын талбайн нөхцөл зааснаас өөр байх, зураг ойлгомжгүй асуудал гарах зэргээр нэмж тодруулах, зөвшөөрөл авах, шийдвэр авах шаардлага байнга гардаг. Ийм тохиолдолд хэрхэх вэ гэдгийг шийдвэрлэдэг стандарт арга байдаг. Үүнийг албан ёсны форматад оруулж гүйцэтгэгчээс захиалагчид албан ёсоор хүсэлтийг тавихдаа Тодруулга авах хүсэлт /Request for information/ гэсэн баримт бичгийг хэрэглэдэг байна. Энэ нь асуулт ба хариултыг баталгаажуулна, мөн энэ төсөлд оролцогч талууд гарсан асуудлын талаар мэдээлэлтэй байх нөхцлийг хангадаг байна. Тухайн асуудлыг шийдэхэд олон тал оролцох бол хүсэлт нэгээс нөгөөд гэх мэтээр явна.

Жишээ нь: Материал нийлүүлэгч туслан гүйцэтгэгчээс тодруулга хүсч болно, туслан гүйцэтгэгч эргээд төслийн удирдагчаа, төслийн удирдагч зургийн инженерт тодруулга хүргүүлнэ. Инженер асуудлыг шийдээд эргээд төслийн удирдагч руу, төслийн удирдагч туслан гүйцэтгэгч рүү, туслан гүйцэтгэгч бэлтгэн нийлүүлэгчид хариуг хүргүүлнэ.

/Төслийн удирдагч эсхүл тухайн байгууллага дахь төслийг дэмжих газар ямар үед тухайн баримт бичгийг хэн ашиглах вэ гэдгийг зааж өгдөг./

Харахад бичиг цаасны ачаалалтай, хугацаа идсэн мэт санагдах ч энэ нь алдаа гарахаас сэргийлэх, оролцогчдын оролцоог хангах, цаашид маргаан үүсэхээс сэргийлж байгаа хэлбэр юм. Эдийн засгийн өндөр хохиролтой алдаанаас сэргийлэх эсхүл өндөр өртгөөр шийдэгдэх маргаанаас сэргийлэх зэрэгт маш чухал.

Тодруулга авах хүсэлтээс гадна төслийн харилцаа холбоог зохицуулах чухал баримт бичиг болох Өөрчлөлтийн хүсэлт гэж бий. Тодруулга авах хүсэлт нь Өөрчлөлтийн хүсэлтээс ялгаатай боловч зарим асуудал дээр энэ нь Өөрчлөлтийн хүсэлт гарах эхний алхам болж болно. Тодруулгын дагуух шийдвэр асуудлыг мөнгөний эсхүл хугацааны өөрчлөлтөд хүргэж байвал энэ нь Өөрчлөлтийн хүсэлт болж хувирна………..

In News

Leave A Reply

X