Тав тух тансаг шийдэл

Бидний тухай

 

Бид үл хөдлөх хөрөнгийн орон зай бүрт чанар, тансаг байдлыг хослуулан, интерьерийн өвөрмөц хэв маягийг тодотгох дээд зэрэглэлийн материалыг нийлүүлдэг.

Төслийн анхны концепц, зураг төслөөс эхлээд тухайн орон зайд төгс зохицох бүтээгдэхүүнийг оновчтой санал болгож, интерьер дизайны зөвлөгөө, сургалт болон гүйцэтгэлийн шат бүрт хяналт тавин, гоо зүй, чанар болон урт хугацааны үнэ цэнийг хослуулсан төгс орчныг бүрдүүлэхийн төлөө харилцагчидтайгаа нягт хамтран ажилладаг.

 

Дараах үйлчилгээг бид санал болгож байна

Бэлэн материал & шоурүүм үйлчилгээ

Бэлэн нөөц материал болон showroom үйлчилгээний ачаар харилцагчид бүтээгдэхүүнтэй биечлэн танилцаж, мэргэжлийн зөвлөгөө авч, шийдвэрээ илүү итгэлтэй, хурдан гаргах боломжтой.

Бүх материал нэг дор

Барилга болон интерьерийн шийдэлд шаардлагатай дээд зэрэглэлийн материал, бүтээгдэхүүний иж бүрэн сонголтыг нэг дор төвлөрүүлснээр таны цаг хугацаа, зардлыг хэмнэнэ.

Цогц үйлчилгээ

Төслийн анхны концепц, зураг төсөл, материалын сонголтоос эхлээд гүйцэтгэл, хяналт хүртэлх бүх үе шатыг нэг дороос, нэгдсэн удирдлагаар хэрэгжүүлж, төгс үр дүнг бий болгоно.