- Нүүр хуудас
- Belmonte residence – Бизнес зэрэглэлийн төсөл
Belmonte residence
Belmonte Residence нь бизнес зэрэглэлийн орон сууцны цогцолбор төсөл бөгөөд оршин суугчдын тав тух, орчны чанарыг дээд түвшинд хүргэхэд чиглэсэн шийдлүүдийг агуулсан гэдгээрээ онцлогтой.
Бидний оролцоо
Манай баг тус төслийн нийтийн эзэмшлийн талбайн интерьер концепц, материалын шийдлийг боловсруулж, орон зайн өнгө төрх, хэрэглээний шаардлагыг уялдуулсан цогц шийдлийг хэрэгжүүлсэн.
Ашигласан материал
Нийтийн хэсгүүдэд Италийн Atlas Gress-ийн porcelain чулуун хавтанг ашигласнаар бараан өнгийн суурьтай, гүн мэдрэмж бүхий тансаг уур амьсгалыг бүрдүүлж, элэгдэл даах өндөр чанарыг хангаж өгсөн.
Мөн Lansen брэндийн өндөр нягтаршилтай HDF хавтан нь E0 стандартын эко шийдэл бөгөөд хөл хөдөлгөөн ихтэй орчинд ч удаан хугацаанд чанараа хадгалах давуу талтай.
Деталь шийдлийн хувьд Caifind брэндийн ам дарагч, гэрэлтүүлэгтэй плинтус зэрэг элементүүдийг ашигласнаар бараан өнгийн интерьерийг тэнцвэржүүлж, орон зайд илүү орчин үеийн, тансаг мэдрэмжийг бий болгосон.