Parko Riviera

Parko Riviera цогцолбор нь орчин үеийн архитектур, тав тухтай амьдралын хэв маягийг бүрдүүлсэн орон сууцны төсөл юм.

Бидний оролцоо

Манай компани тус төслийн ариун цэврийн өрөөний материалын шийдлийг хариуцан ажиллаж, орчны хэв маягт нийцсэн, ус чийгийн өндөр тэсвэртэй, удаан эдэлгээтэй бүтээгдэхүүнүүдийг сонгон нийлүүлж хэрэгжүүлсэн.

Ашигласан материал

Испанийн Infinity брэндийн сангийн тоноглол нь далд шийдэл бүхий загвараараа орон зайн оновчтой төлөвлөлт, хэрэглээний тав тухыг хангаж, ус хэмнэх технологиороо байгальд ээлтэй шийдлийг бүрдүүлсэн. Мөн дизайны хувьд цэвэр, минимал төрхийг илэрхийлдэг.

Плита материалын хувьд Италийн Nanogress Group-ийн өндөр чанарын porcelain плита ашигласан бөгөөд натурал өнгийн матт гадаргуу нь орчин үеийн, тайван уур амьсгал бүхий орчныг бүрдүүлсэн.